ТАНИЛЦУУЛГА

ПИРАМИД ИНДАСТРИ ХХК

Компанийн тухай

 “Пирамид Индастри”  компани нь 1996 онд Монголд хамгийн анхны дулаалгын хөөсөнцөр хавтангийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж  байсан бол 1998 онд Барилга Архитектур корпорацитай хамтран Монгол Улсын хөөсөнцөр хавтангийн анхны стандартыг боловсруулсан билээ. Улмаар 2011 онд хүчин чадлаа нэмэгдүүлэн хоногт 600, жилд 180 000 метр куб дулаалгын EPS хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай болгож технологийн шинэчлэл хийсэн. Өдгөө тус компани нь “Пирамид импекс” болон “Пирамид бюлдинг” гэсэн хоёр салбар компани, 60 гаруй ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээ үзүүлж харилцагчдынхаа итгэлийг даасан орчин үеийн шилдэг техник технологи нэвтрүүлэлт, нийгмийн өгөөжөөрөө ямагт тэргүүлэгч компани байхад оршино.

Таны итгэл, хөгжлийн хүч

Бусдаас хол давсан чанар
Чадварлаг хариуцлагатай хамт олон
Олон жилийн туршлага
Харилцагчдын сэтгэл ханамж
Үндэсний хөгжил

  • Бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлттэй хөл нийлүүлэн алхах
  • Орчин үеийн техниз технологийг Монгол нэвтрүүлэх
  • Дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэх
  • Зах зээлд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж хэрэгцээг ханган нийлүүлэх
  • Шинэ соргог хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр зах зээлийг хангах
  • 2009 онд” BARILGA EXPO-2009 үзэсгэлэнгээс “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдэг хамт олон”
  • “Шилдэг үйлдвэрлэгч”, “Оны шилдэг бүтээгдэхүүн
  • 2009 онд “Монголд танигдсан стандарт хэвшүүлэгч тэргүүний байгууллага”,
  • 2010 онд “Үндэсний шилдэг үйлдвэр”,
  • 2011 онд ЗТБХБЯ-ны “Шилдэг барилгын материал үйлдвэрлэгч”,
  • 2012 онд “BARILGA EXPO -2012 үзэсгэлэнгээс “Шилдэг үйлдвэрлэгч”
  • 2013 онд “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, итгэл хүлээлгэсэн хамт олон”
  • 2013“Оны шилдэг ажил олгогч”-оор тус тус шалгарч байсан
  • 2014 онд “Шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч”
  • 2015 оны Монголын “TOP-50” барилгын материал үйлдвэрлэгч
  • 2015 оны Барилга хөгжлийн төвөөс зохион байгуулсан “Улаанбаатар барилга-2015” батламж
  • 2016 онд “BARILGA EXPO -2016 үзэсгэлэнгээс “Шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэгч”
  • 2016 онд Барилга хот байгуулалтын яамны “2016 оны барилгын материалын үйлдвэрлэлийн шилдэг аж ахуйн нэгж” зэрэг олон шагнал хүртсэн.

Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа

  • Харилцагчидаа ямагт хүндлэн дээдэлж харилцан ашигтай байх зарчим
  • Ажилчид албан хаагчидынхаа эрх ашгийг хүндэтгэн үзэж санал санаачлагыг дэмжин ажиллах зарчим
  • Монгол улсын хууль дүрэм журамыг чандлан мөрдөж түүнд нийцсэн үйл ажиллагаа явуулах зарчим
  • Тууштай, хөдөлмөрч сэтгэлээр хандан шинийг эрэлхийлэн хөгжин дэвшиж үйл ажиллагаагаа тасралтгүй цэгц шулуун явуулах зарчим