Хуурай хольц

ПИРАМИД ИНДАСТРИ ХХК

Pyramid mortar 21: Дотор хар замаск

Хэрэглэх заавар:

  1. 25кг-аар савлагдсан 1 уут хуурай хольцыг 6-8л хүйтэн усаар зуурч сайтар хутгана
  2. Бэлтгэсэн зуурмагийг 5 минут амраасны дараа хэрэглэнэ
  3. Бэлэн болсон зуурмагийг 2 цагийн дотор хэрэглэж дуусгана.
  4. 4. Дотор ханын тэгшилгээ болон ханын өнгөлгөөнд хэрэглэнэ.
  5. Нэг уут хуурай хольцыг 6-8м.кв талбайд ашиглана
  6. Хэрэглэхийн өмнө хэрэглэх гадаргууг тоос шорооноос цэвэрлэж бэлтгэх ба будаг, эмульстэй гадаргууд шууд хэрэглэж болохгүй.

Хориглох заалт:

  • Хуурай хольцыг бэлтгэхдээ ямар нэгэн нэмэлт бодистой хольж хэрэглэж болохгүй
  • Уутыг үзүүртэй зүйлээр хатгаж болохгүй
  • Бүтээгдэхүүнийг хэрэглэх орчны температур хасах хэмтэй болон агаарын чийгшил 80%-иас дээш үед хэрэглэхийг хориглоно.

Хадгалах нөхцөл:

Хуурай сэрүүн нөхцөлд  нарны шууд тусгалаас хол хадгална. Хадгалах орчны температур +5oC-аас +35oC  болон чийгшил 70%- аас доош орчинд хадгална.

Энэхүү бүтээгдэхүүн нь монгол улсын MNS 6324-2013 стандартаар баталгаажсан бүтээгдэхүүн бөгөөд байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүй болно.

Манай бүтээгдэхүүний давуу тал

Хамгийн өндөр цавуулагтай. Наалдамхай чанар сайтай

Өндөр хүчин чадал бүхий шилдэг технологид суурилсан

Гадаргуу цууралтгүй, нарийн ширхэглэг бүтэцтэй

Бэхжилт сайтай

Хуурай хольц

ПИРАМИД ИНДАСТРИ ХХК

Хуурай хольцны үйлдвэр

Пирамид Индастри ХХК нь 1996 онд хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэлийг Монголдоо анхлан нэвтрүүлж улмаар 2013 оноос чулуут өнгөлгөөний үйлдвэрлэлээ нээж байсан түүхтэй. Бид харилцагч хэрэглэгчиддээ фасадны цогц шийдлийг санал болгож үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилтон дор нэгэн шинэ үйлдвэрэл нээсэн нь Хуурай хольцын үйлдвэрлэл юм. Энэхүү үйлдвэр нь 2018 онд ашиглалтад орсон бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат үйлдвэр юм.

Манай бүтээгдэхүүний давуу тал

Хамгийн өндөр цавуулагтай. Наалдамхай чанар сайтай

Өндөр хүчин чадал бүхий шилдэг технологид суурилсан

Гадаргуу цууралтгүй, нарийн ширхэглэг бүтэцтэй

Бэхжилт сайтай