Хэрэглэх заавар:
- 25кг-аар савлагдсан 1 уут хуурай хольцыг 6-8л хүйтэн усаар зуурч сайтар хутгана
- Бэлтгэсэн зуурмагийг 5 минут амраасны дараа хэрэглэнэ
- Бэлэн болсон зуурмагийг 2 цагийн дотор хэрэглэж дуусгана.
- 4. Ханын тэгшилгээ болон тортой шавар наахад хэрэглэнэ.
- Нэг уут хуурай хольцыг 6-8м.кв талбайд ашиглана.
- Хэрэглэхийн өмнө хэрэглэх гадаргууг тоос шорооноос цэвэрлэж бэлтгэх ба будаг, эмульстэй гадаргууд шууд хэрэглэж болохгүй.
Хориглох заалт:
- Хуурай хольцыг бэлтгэхдээ ямар нэгэн нэмэлт бодистой хольж хэрэглэж болохгүй
- Уутыг үзүүртэй зүйлээр хатгаж болохгүй
- Бүтээгдэхүүнийг хэрэглэх орчны температур хасах хэмтэй болон агаарын чийгшил 80%-иас дээш үед хэрэглэхийг хориглоно.
Хадгалах нөхцөл:
Хуурай сэрүүн нөхцөлд нарны шууд тусгалаас хол хадгална. Хадгалах орчны температур +5oC-аас +35oC болон чийгшил 70%- аас доош орчинд хадгална.
Энэхүү бүтээгдэхүүн нь монгол улсын MNS 6324-2013 стандартаар баталгаажсан бүтээгдэхүүн бөгөөд байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүй болно.