ХӨӨСӨНЦӨРИЙН ҮҮСЭЛ ГАРАЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ

Анх 1851 оноос байгалийн каучукыг халуун хүхрээр үйлчлэн эбонитийг ,1868 оноос хөвөнг нитрожуулан целлойдыг ,1897 оноос сүүний казейнаас галалитийг үйлдвэрлэж эхэлсэн. Синтетик полимерийн үйлдвэрлэл нь анх Л.Бакелеид  Г.С. Петров нарын ажлын үндсэн дээр 1907 оноос Фенол, формальдегидын давирхайг үйлдвэрлэх болсноор тавигджээ. 1932 онд ОХУ-д дэлхийн анхны каучукын үйлдвэр байгуулагдсан нь энэ төрлийн материалын хувьсгалын эхлэл байсан гэж үзэж болно.

Полимер нэгдлээс өөр бусад ямар ч нэгдэлд резин, каучук, мяндас, хальс зэргийг үүсгэх ер бусын онцгой шинж чанар байдаггүй нь полимерийн хэрэглээний чиглэлийг асар ихээр тэлж байна. Полимер материал нь цахилгаан тусгаарлах, мөн хөнгөн (ойролцоогоор 1 г/см3) атлаа бөх бат байдаг зэрэг олон үнэтэй шинж чанартай байдаг юм.

Нэмж  дурьдахад Полимерын хэрэглээ асар өргөн түүнийг хэрэглэхгүй салбар гэж үгүй ба хүнс, барилга, уул уурхай, бараа, материал, электрон гээл бүхий л салбарт улам бүр хүрээгээ тэлж байна. Тиймээс хэрэв та Полистрол хавтанг үгүйсгэх гэж байгаа бол Полимер материалыг бас давхар үгүйсгэж байгаа хэрэг болно.

Полистрол хавтангийн тухайд уг гарал нь нэг боловч гаргаж авах аргаараа хоёр өөр төрлийн хавтан яригдана.

Үүнд

  1. Полистрол эсвэл түүний бусад нэгдпүүдийг хайлуулж хөөлгөн сүвэрхэг бүтэцтэй, задгай ба битүү гадаргуутайгаар үйлдвэрлэдэг хатуу хөөсөнцөр дулаан тусгаарлах материалыг “Хайлуулж хөөлгөсөн шахмал полистрол хавтан буюу XPS”
  1. Үрлэн хэлбэртэй полистрол эсвэл түүний полимер нэгдлүүдийг хөөлгөж шахан үйлдвэрлэдэг хатуу хөөсөнцөр дулаан тусгаарлах материалыг “Хөөсөн полистро буюу EPS” гэж тус тус нэрлэж ялгана.

Манай улсад Барилгын дулаан тусгаарлах материал, хөөсөн шахмал полистрол /XPS/ бүтээгдэхүүн техникийн шаардлага буюу MNS EN 13164:2011, Барилгын дулаан тусгаарлах материал Хөөсөн полистирол (EPS) бүтээгдэхүүн. Техникийн шаардлага, MNS EN  13163:2011стандартуудаар энэ төрлийн бүтээгдэхүүний техникийн шаардлагыг тодорхойлж байна.

Полистрол хавтан буюу хөөсөн хавтангийн хэрэглээ дэлхийн нийтээр хэрэглэгдэж байгаа ба полистрол хавтанг гэдгийг та зөвхөн Монголд үйлдвэрлэдэг хөөсөнцөр үрлээс үүсгэсэн цагаан өнгийн хавтанг гэж бодвол эндүүрэл юм. Зөвхөн энэ төрлийн хавтанг төрөл зүйл, гарлаар нь ангилвал аль хэдийн 20 000 даваад байна.

Дэлхийн нийтээр энэ хавтангийн хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа ба албан ёсны мэдээ сэлтээс үзэхэд 2006 онд дэлхийн нийтээр 6,277 сая/тонн энэ төрлийн хавтанг хэрэглэж байсан бол 2013 онд 10,511 сая/тонн цаашлаад 2015 он гэхэд 11 сая/тонн энэ төрлийн хавтанг хэрэглэх судалгаа гарч байна.

Энэ төрлийн материалын хамгийн их буюу жилд 4-5 сая/ тонн хэрэглэгч нь  Хойд Ази буюу Оросын холбооны улс болон түүний эргэн тойрны жижиг улсууд болно. Харин хоёрдогч том хэрэглэгчид нь Баруун Европын холбооны улс байх аж. Тиймээс энэ төрлийн хавтангуудын хамгийн дэвшилтэт технологиуд, шинжлэх ухаанны ололт амжилтууд эдгээр бүсийн орнуудтай салшгүй холбоотой юм.

Сүүлийн үед энэ төрлийн материал буюу Полистрол хавтангийн хэрэглээг үгүйсгэх, цаашид ч байх эсэх тал дээр иргэд, мэргэжилтэнгүүд, зарим тохиолдолд Төрийн байгууллага ч ярих болжээ. Үүн дээр нь нэрмэж зарим нэг хариуцлаггүй үйлдвэрлэгч, гүйцэтгэгч нарын балгаар бий болсон дефект, дутагдалууд илэрсэн нь асуудлыг бүүр ч хурц хөндөж тавихад хүргэж байна.

Тодруулвал зарим яамны барилга захиалагчийн албанаас барилгын хананд зөвхөн шилэн хөвөн хэрэглүүлэх, мэргэжлийн хяналт болон онцгой байдлын албаны зарим нөхөд хүртэл энэ төрлийн материалыг үгүйсгэж байгаа нь үндсэндээ дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн барилгын салбарын хөгжил дэвшилийг үгүйсгэж байгаатай агаар нэг зүйл юм.

Асуудлын гол нь хаанаа байна гэж харахгүйгээр системийг бүхэлд нь үгүйсгэдэг араншин хөл толгойгоо мэдэхээ байсан ул төрийн тавцангаас барилгын салбар луу бууж ирж байна гэж зохиогч би үзэж байгааг энэ дэшрамд бас хэлье.

Полистрол хавтангуудын одоо манайд нийтлэг тааралддаг дутагдалын талаар жагсаавал:

  1. Барилгын фасад тэгш, гөлгөр байж чаддаггүй
  1. Барилгын үндсэн хана, дулаалга хоёрын хооронд зай завсар үүсдэг, тэр нь яваандаа мөөгөнцөр, амьд организм үүсэх таатай орчин үүсгэдэг
  1. Салхины ачааллыг тэсвэрлэдэггүй ховхорч унадаг
  1. Галд тэсвэрлэлт байхгүй
  1. Хавтан хоорондын залгаасаар салхи сийгэдэг, дулаан алддаг
  1. Хөлдөлт, халалтын үед хөөсөнцөр үрлүүд эвдрэлд ордог гэх мэт нийтлэг дутагдалууд гарч байна.

Гэвч эдгээр дутагдалыг газар дээр нь болон байгаа баримт материалуудаас үндэслэн дүгнэлт хийвэл эдгээр дутагдалуудын ихэнх шалтгаан нь технологийн горим зөрчсөн үйлдвэрлэгч болон гүйцэтгэгч нарын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэхээр байгаа юм.

Учир нь энэ төрлийн дулаалгын материалын стандарт гэхэд л 35 төрлийн стандарт мөн энэ төрлийн БНбД мөн хангалттай гарсан байгаа нь уг төрлийн дулаалгын материалыг үйлдвэрлэх, хэрэглэх, шалгаж хүлээн авах хууль эрх зүйн актууд хангалттай байгаа нь харагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published.