ХӨӨСӨНЦӨРИЙН ҮҮСЭЛ ГАРАЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ

ркын Sweetgum хэмээх модонд Styrol нэртэй тослог давирхаа байдаг бөгөөд Симон тэрхүү давирхааг вазилантай урвалд оруулхад исэлдж магадгүй гэж үзсэн байна. Ийнхүү туршилт нь амжилттай болж зузааран исэлдсэн байна.

Жон 1845 онд Ямайкийн химич Жон Buddle Blyth, Германы химич Wilhelm фон Хофманн styrol-ыг мөн өөрчлөлтөнд оруулж туршилт хийж үзхэд сарын доторх хүчилтөрөгч нь байхгүй болсон байна. Тэд үүнийгээ metastyrol гэж нэрлжээ.

1931 онд хөөсөн полистирол үйлдвэрлэж эхэлсэн байна. Тэд халсан хоолой, таслагч замаар шахмал хөөсөн полистирол, үрлэн хэлбэрээр хөөсөн полистиролыг үйлвэрлэж байжээ.

1949 онд химийн инженер Фриц Stastny (1908-1985) пентан болон өөх тосноос гаргаж авсан нүүрс устөрөгчийг, нэгтгэн урьдчилан өргөтгөсөн PS бөмбөлгүүдийг боловсруулсан байна.Эдгээр бөмбөлгүүдийг нь хэвлэх, хуулах эсвэл шахах түүхий эд байжээ.

Бүтэц зохион байгуулалт

Химийн хувьд, хөөсөн полистирол нь нүүрстөрөгчийн төв пэнилийн бүлэг бөгөөд урт гинжин нүүрс устөрөгчийн холбоо юм. Полистирол-ийн химийн томъёо нь

Энэхүү химийн элемент нь нүүрстөрөгч болон устөрөгч агуулсан байдаг. Молекулууд нь атомын мянга мянган урт нүүрс ус төрөгчийн сүлжээ байдаг болохоор, молекулын хооронд нийт татах хүч нь их байна. Халаах эсвэл өөр ямар нэгэн туршилтанд оруулах үед молекулууд нь маш хурдан хэлбэрээ алдан хоорондох татах хүч суларч улмаар шинж чанараа алддаг байна.

Түүхий эд нь маш жижиг ширхэгтэй байх бөгөөд хөөсний дараа 50-200 дахин томроно. Хөөсөнцөр хавтан хийдэг түүхий эд нь ширхэг томтой байдаг бол хөөсөнцөр сав суулга хийдэг түүхий эд нь жижиг ширхэгтэй байдаг.

Ингэж хөөлгөсөн хөөсийг маш олон зориулалтаар ашиглаж болох ба ихэвчлэн барилгын дулаалгын ажилд хэрэглэнэ.

Барилгын дулаалга гэдэг нь барилгын дотор талд барих норматив температурын утгыг барилгын гадна хаших бүтээцээр алдагдалгүй, тогтмол барих тухай ойлголт юм.

Манайд хамгийн их хэрэглэгдэж байгаа дулаалгын материал. Барилгын гадна хананд хийгдэж байгаа дулаалгын хөөсөнцөрийн зузаан нь 10-12см гэж зурагт тусгадаг ч зарим барилгад хямд үнийг нь бодож нягт багатай, чанар муутайг нь сонгох нь дулаан алдагдлыг нэмдэг. Тиймээс барилгын хөөсөнцөрийн чанар стандарт болон нягтыг харж авч байх нь чухал

Хөөсөнцөр хавтан нь полимер материал бөгөөд харин полимер гэдэг нь химийн болон органик нэгдлийн холимог мөн найрлага, орцоосоо хамаарч ямар ч төрлийн полимер гаралтай материал үүсгэж болно.

Бүтээгдэхүүний онцлог: Үнэргүй,ус чийгэнд тэсвэртэй,барьцалдах чадвар өндөртэй, галд тэсвэртэй,гаж нөлөөгүй

Хэрэглэгдэх суурь гадаргуу нь: Хүнд бетон,керамик, тоосгон болон төрөл бүрийн блокон хийцийн хана байна.

Leave a Reply

Your email address will not be published.