Чулуут өнгөлгөөний үйлдвэр

ПИРАМИД ИНДАСТРИ

“Пирамид Индастри” ХХК нь өөрийн компанийн дэргэд барилгын фасадны материалыг үйлдвэрлэж бүгдийг нэг дороос авах боломжоор хэрэглэгчдээ хангах зорилгоор 2013 онд чулуут өнгөлгөөний материалын үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Тус үйлдвэр нь Бүгд Найрамдах Солонгос улсын барилгын материалын тэргүүлэх үйлдвэрийн технологийг албан ёсны патентын эрхтэйгээр эх орондоо нэвтрүүлж Монгол орны эрс тэс цаг уурт тохируулан шинэчлэн үйлдвэрлэж байна.

МОНГОЛЫН АНХНЫ ЧУЛУУТ ӨНГӨЛГӨӨНИЙ ҮЙЛДВЭР

Манай компанийн чулуут өнгөлгөөний материалын үйлдвэр нь бүх төрлийн чулуут өнгөлгөөний материалыг хэрэглэгчийн хүссэн өнгөөр үйлдвэрлэхээс гадна Монголын эрс тэс цаг уурт зохицуулан хавар намрын сэрүүн нөхцөлд ч барилгын ажлын чанарт нөлөөлөхгүйгээр тусгай нэмэлттэйгээр үйлдвэрлэх боломжтойгоороо онцлог юм.

Орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурласан Монголын анхны чулуут өнгөлгөөний материалын үйлдвэр нь ашиглалтанд орсноор эх орны бүтээн байгуулалтын ажлуудыг үндэсний үйлдвэрийн барилгын материалаар хангаад зогсохгүй, энэ төрлийн бүтээгдэхүүний импортыг орлох, үнийг тогтвортой барих, нийлүүлэлтийн тасалдал үүсгэхгүй байх бололцоог олгож байгаагаараа ач холбогдолтой юм.

Цаг болон зардал хэмнэнэ

Удаан эдэлгээтэй, өнгө алдахгүй, гадаргуу цууралтгүй

Хүссэн өнгөөр үйлдвэрлэх  боломжтой.

Бороо, ус үл нэвтэрнэ

Хөлдөхгүй, мөөгөнцөр хөгцрөлд тэсвэртэй

Гадны нөлөөллөөс хамгаалах өвөрмөц хамгаалалтын өнгөлгөө

Дулаалгын системийг боловсронгуй болгохын тулд хананы гадаргууд EPS хавтан, хуурай хольцоор бэхжүүлдэг

Материалын ажлын дараалал

Чулуут өнгөлгөөний материал

Чулуут өнгөлгөөний материалыг бохирдолгүй усан суурьтай химийн бодис болон байгалийн чулууны холимгоор хийдэг ба барилгын дотор, гадна ханыг өнгөлөхөд ашиглана. Чулуут өнгөлгөөг дулаан тусгаарлагч хөөсөнцөр, шавар, тор, грунт явсны дараагаар гүйцэтгэнэ.