Чулуут өнгөлгөөний үйлдвэр

ПИРАМИД ИМПЕКС

“Пирамид Импекс” компани нь чулуут өнгөлгөөний материалын үйлдвэрлэлээс гадна хөөсөнцөр материалын үйлдвэрлэлээс гадна хөөсөнцөр хавтан, барилгын гадна фасадны материал суурилуулж, тогтоох бэхлэх зориулалттай төрөл бүрийн сайн чанарын хадаас, тор шавар, цавуу, бэхлэгч тогтоогч зэрэг бүтээгдэхүүнийг Солонгос, Хятад зэрэг улсаас импортлон худалдаалж байна.

МОНГОЛЫН АНХНЫ ЧУЛУУТ ӨНГӨЛГӨӨНИЙ ҮЙЛДВЭР

Манай компанийн чулуут өнгөлгөөний материалын үйлдвэр нь бүх төрлийн чулуут өнгөлгөөний материалыг хэрэглэгчийн хүссэн өнгөөр үйлдвэрлэхээс гадна Монголын эрс тэс цаг уурт зохицуулан хавар намрын сэрүүн нөхцөлд ч барилгын ажлын чанарт нөлөөлөхгүйгээр тусгай нэмэлттэйгээр үйлдвэрлэх боломжтойгоороо онцлог юм.

Орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурласан Монголын анхны чулуут өнгөлгөөний материалын үйлдвэр нь ашиглалтанд орсноор эх орны бүтээн байгуулалтын ажлуудыг үндэсний үйлдвэрийн барилгын материалаар хангаад зогсохгүй, энэ төрлийн бүтээгдэхүүний импортыг орлох, үнийг тогтвортой барих, нийлүүлэлтйн тасалдал үүсгэхгүй байх бололцоо логож байгаагаараа ач холбогдолтой юм.

Цаг болон зардал хэмнэнэ

Удаан эдэлгээтэй, өнгө алдахгүй, гадаргуун цууралтгүй

Хүссэн өнгөөр үйлдвэрлэх  боломжтой.

Бороо, ус үл нэвтэрнэ

Хөлдөхгүй, мөөгөнцөр хөгцрөлд тэсвэртэй

Гадны нөлөөллөөс хамгаалах өвөрмөц хамгаалалтын өнгөлгөө

Дулаалгын системийг боловсронгуй болгохын тулд хананы гадаргууд EPS хавтан, хуурай шохойн уусмалаар бэхжүүлдэг

Материалын ажлын дараалал

Чулуут өнгөлгөөний материал

Чулуут өнгөлгөөний материалыг бохирдолгүй усан суурьтай химийн бодис болон байгалийн чулууны холимгоор хийдэг ба барилгын дотор, гадна ханыг өнгөлөхөд ашиглана. Чулуут өнгөлгөөг дулаан тусгаарлагч хөөсөнцөр, шавар, тор, грунт явсны дараагаар гүйцэтгэнэ.