2019 ОНЫ БАРИЛГЫН САЛБАРЫН ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

“Пирамид индастри” ХХК нь 2019 оны Барилгын материал үйлдвэрлэлийн ШИЛДЭГ аж ахуй нэгж, байгууллагаар шалгарч, шагналаа гардан авлаа.


Энэхүү шагнал нь манай хамт олноос гадна, хүндэт харилцагч, үйлчлүүлэгч та бид бүгдийн тууштай хамтын ажиллагаа, үнэмлэхүй их хөдөлмөрийн үр дүн түүний амжилт юм.
Мөн бидний барилга, нийтийн аж ахуйн салбарын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд оруулж буй хувь нэмэр хөдөлмөрийг өндөрөөр үнэлсэн Барилга хот байгуулалтын яам болон Барилгын хөгжлийн төвийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж байна.

2019 оны шилдгээр шалгарсан бусад бүх албан байгууллагууддаа баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

БАРИЛГЫН САЛБАРЫН НИЙТ АЖИЛЧИДДАА МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ӨДРИЙН ТҮҮХТ 93-Н ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ

Leave a Reply

Your email address will not be published.