“BARILGA EXPO 2019” ХАВРЫН ҮЗЭСГЭЛЭН, ЯАРМАГТ ОРОЛЦОЖ ШИЛДЭГЭЭР ТОДОРЛОО

Барилга.МН ХХК-с Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хаврын “Barilga Expo 2019” олон улсын үзэсгэлэн, яармагт нийт 220 гаруй компани, аж ахуй нэгж байгууллага оролцож үзэгчид, оролцогчдоор дүүрэн өргөн дэлгэр болж өндөрлөлөө. “Барилгын материал”, “Орон сууц, хаус дизайн” гэсэн хоёр хэсгээс бүрдсэн тус үзэсгэлэн, яармагийн ёслолын арга хэмжээнд Барилга хот байгуулалтын яамны газрын дарга Л.Батжаргал, Б.Гүнболд, “Барилга экспо” олон улсын үзэсгэлэн, яармагийг зохион байгуулах хорооны дарга, “Барилга.МН” ХХК – ий ерөнхий захирал Г.Батсүх, МБМҮХ – ны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж, БХҮНТ – ийн удирдах зөвлөлийн дарга Г.Мягмар болон “Barilga Expo 2019” үзэсгэлэнд оролцсон компани, аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Шилдэг бүтээгдэхүүн – “Пирамид Индастри” ХХК


Манай байгууллага нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, галын зэрэглэлээрээ Ш1 ангиллын галд шатдаггүй хөөсөнцөр хавтан үйлдвэрлэж, үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн нэг гэдгээ харуулж “Шилдэг бүтээгдэхүүн” шагналаар шагнагдсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published.