Pyramid Nice Stone

ПИРАМИД ИНДАСТРИ ХХК

ТАНИЛЦУУЛГА:

Pyramid Nice Stone нь 1.5-2.0мм чулуутай ямар нэгэн өнгө оруулагч пигмент ороогүй цэвэр байгалийн чулуугаараа болохоор барилгыг илүү тансаг харагдуулж, хурц нар салхинд гандалт өгдөггүйгээрээ онцлогтой. Нэг сав чулуут өнгөлгөөгөөр 6-7мталбайд татаж хэрэглэнэ.

Хэрэглэх заавар:

Pyramid Nice Stone чулуут өнгөлгөөг бэлэн болсон суурин дээрээ 2,5-3 мм зузаатайгаар төмөр шпателиар жигд татаж хэрэглэнэ. Бүтээгдэхүүнийг татсанаас хойш 72 цагийн дараа хаталт нь гүйцэнэ. Агаарын чийгшил 80%иас их бороотой болон гадна температур 0 үед хэрэглэхийг хориглоно. Ижил төрлийн хар замаска хэрэглэсэн үед грунт түрхэж чулуут өнгөлгөөг хийнэ. /Татаж хэрэглэнэ/

Хориглох заалт
  • Бороотой өдөр чийглэгийн хэмжээ 80%- аас дээш болон хэрэглэх орчны температур +5 градусаас доош, салхины хурд 10м/ сек-ээс дээш тохиолдолд чанарт өөрчлөлт орж болзошгүй тул хэрэглэхийг хориглоно.
  • Пластик савыг нь байгаль орчны яамнаас тогтоосны дагуу хаягдал устгах байгууллагаар дамжуулан устгалд оруулна.
  • Бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад сэнж мултрах аюултай тул сэнжээр нь дээш, доош өлгөж тээвэрлэхийг хориглоно.
Хадгалах нөхцөл
  • Үйлдвэрлэсэн он сар: Саван дээрээс харна уу
  • Чийгтэй болон нарны шууд тусгалаас хол, дулааны хэм +5oC-аас +35oC  болон чийгшил 70%- аас доош орчинд хадгална
  •  Баталгаат хугацаа: Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 6 сар    
  •  Бүтээгдэхүүнийг задалснаас хойш нэг цагийн дотор хэрэглэнэ
Хор хөнөөлийн талаарх сэрэмжлүүлэг
  • Хүүхдийн гар хүргэхгүй газар хадгалах
  • Нүүр нүдэнд хүрсэн тохиолдолд сайтар цэвэрлэж, үрэвссэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авна уу
  • Ажлын үед хөдөлмөр хамгааллын хэрэгслийг ашиглана уу
  • Битүү газар ашиглах үед хамгаалалтын баг, маск ашиглана уу

Манай компани нь Бүгд найрамдах Солонгос улсын шилдэг технологийг нэвтрүүлэн 9 төрлийн гадна болон дотор чулуут өнгөлгөөний материалыг үйлдвэрлэж байна.